Онцлох мэдээ:                        Арваннэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2021-11-21  

Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Ховдын баруун, Увсын зүүн, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 0.0-10 см цасан бүрхүүл тогтжээ

2021 оны 10 дугаар сарын 25-ны 08 цагаас 11 дүгээр сарын 01ий 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм

Хур тунадас: Өнгөрсөн 7 хоногт хугацааны сүүлчээр Баян-Өлгий, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Хэнтийн баруун, Ховд, Говь-Алтай, Архангай, Сүхбаатарын өмнөд, Завханы хойд, Төв аймгийн зүүн өмнөд хэсэг, Баянхонгорын зарим хэсгээр 0.0-3.0 мм хур тунадас орсон байна. Хамгийн их нь Ховдын Алтайд 3.0 мм, Баянхонгорын Баянговьд 2.0 мм, бусад хэсгээр 0.0-1.3 мм орсон байна.

Цасны зузаан: Өглөөний 08 цагийн  цаг уурын  станц, харуулын цасны зузааны хэмжилтийн мэдээгээр Баян-Өлгий, Ховдын баруун, Увсын зүүн, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 0.0-10 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Баян-Өлгийн Даян, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ 10 см, Увсын Малчин 5 см, бусад хэсгээр 0.0-3.0 см зузаан байна.

Агаарын хамгийн их температур: Ихэнх хугацаанд өдөртөө дулаахан Монгол-Алтайн уулс, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор +2...+7 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +6...+11 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15...+19 градус, бусад нутгаар +11...+16 градус байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны сүүлээр ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -14...-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -7...-13 градус байв.

Cалхи:  Ихэнх нутгаар салхи багатай, 27, 31-нд Алтайн уулархаг нутгаар, 28, 29-нд гов, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, түр зуур 18 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор:

Хур тунадас:  Нийт хугацаанд хур тунадас ороогүй.

Агаарын температур: Шөнөдөө ихэнх хугацаанд Яармаг-Сонгины орчмоор -9...-14 градус, бусад хэсгээр -2...-7 градус, өдөртөө хугацааны эхээр +10...+15 градус, хугацааны сүүлээр сэрүүсч +2...+7 градус байсан байна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр байсан.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/11/30

20 цаг

-14 6
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2021/11/30

-8 17
O
CF
Цэлмэг

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store